Сангийн яамны нэр барьж хууль бус сугалаагаар иргэдийг хохироож байна

2026-01-19
1 минут уншина

Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага ханган тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулж байна.
Иймд иргэд Та бүхэн эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг тогтоов

Дараагийн хуудас

Өмгөөлөгч Баасандоржийн Мэргэн гэж хэн бэ?

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш