Screenshot

Өмгөөлөгч Баасандоржийн Мэргэн гэж хэн бэ?

2026-01-19
1 минут уншина

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан, дуулиан дагуулсан эрүүгийн хэргүүдийн шүүх хурал товлогдоод байв. Хоорондоо уялдаа холбоогүй эдгээр хэргийн хариуцагчдыг өмгөөлж буй өмгөөлөгч Б.Мэргэн “амралттай, аялж яваа” гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар сошиал орчинд түүнийг “шүүх” давалгаа өрнөлөө.

Иргэд түүнийг “хонгилын өмгөөлөгч”, “хэрэг, ял наймаалцагч”, “яргачин алуурчдыг мөнгөний төлөө өмгөөлөх гэж байна”, “баячуудын хүүхдүүдийг өмгөөлж, их хэмжээний хөлс авч байгаа биз”, “шүүхийн байгууллагыг үл хүндэтгэлээ” гэх мэтээр буруутган, мэргэжлийн үүргээ гүйцэтгэх оролдлогыг нь шүүмжилж, бухимдлаа илэрхийлжээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн нь Монголын хууль эрх зүйн салбарт идэвхтэй байр суурьтай, олон нийтийн анхаарал татсан хэргүүд дээр ажиллаж ирсэн хуульч юм. Тэрбээр “Веритас Партнерс” хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын албыг мөн хашиж байжээ.

Эрүүгийн болон захиргааны хэрэгт мэргэшсэн тэрбээр 2017 оноос өмгөөллийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс өмнө, 2012–2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд хуульчаар ажиллаж байсан намтартай.

Тэрбээр зөвхөн тодорхой хэргүүд дээр ажиллаад зогсохгүй, улс төрчдийн үйл ажиллагаа, төрийн шийдвэрүүдийг шүүмжлэлтэйгээр дүгнэж, Монголын хууль эрх зүйн орчны сул тал, гажуудлыг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлан ярьж чаддаг хуульчдын нэг хэмээн үнэлэгддэг. Мөн зарим тохиолдолд нийгмийн шинжтэй, олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн хэргүүдэд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлж байсан нь бий.

Өөртөө итгэлтэй, мэргэжлийн чадвар сайтай хэмээн үнэлэгддэг түүний хувьд өнгөрсөн хугацаанд М.Энхболд, Тордойн Ганболдын эхнэр Янжингаажид, “No War” хөдөлгөөний Э.Одбаяр, мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өмгөөлж байжээ.

Харин энэ удаад нийгмээрээ жигшин зэвүүцэж буй этгээдүүдийг улсын яллагчийн өмнө өмгөөлөхөөр өөрийгөө дахин нэг сорьж буй мэтээр уншигдаж байна.

Эх сурвалж: www.ted.mn

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сангийн яамны нэр барьж хууль бус сугалаагаар иргэдийг хохироож байна

Дараагийн хуудас

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш