Ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа

2026-02-27
1 минут уншина

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл, ойн дагалт баялгийн нөөц, түүний ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Тус зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа.

Аливаа улс орны буюу тухайн газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг бөгөөд Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13,6 сая.га байна гэж Ойн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Цагдаа иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Дараагийн хуудас

Улс төрийн намуудын тайлан нийтлэгдлээ

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш