Улс төрийн намуудын тайлан нийтлэгдлээ

2026-02-27
1 минут уншина
Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд улс төрийн намын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан нийтлэгдлээ.
Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульд заасны дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн, үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн.
Нам санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй нам өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй. Тиймээс уншигч Та улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцахыг хүсвэл Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд хандахаас гадна тухайн улс төрийн намын цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тодруулбал, дээрх намуудын тайланг Аудитын тухай хуульд заасан шаардлага хангасан аудитын хуулийн этгээд хянаж 3 дугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргана. Аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газар намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа

Дараагийн хуудас

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрээс хулгай хийсэн этгээдийг олжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай

Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар /2026.05.26/ НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Бяруузанын Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн
ШилжихДээш