Маргаашнаас музейн нээлттэй 7 хоног болно

2026-02-28
1 минут уншина

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” арга хэмжээг 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрээс хулгай хийсэн этгээдийг олжээ

Дараагийн хуудас

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

“ICOT V – 2026” олон улсын чуулган эхэллээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V – 2026” олон улсын чуулган 2026

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,
ШилжихДээш