УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрээс хулгай хийсэн этгээдийг олжээ

2026-02-28
1 минут уншина

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Тэгвэл хулгай хийсэн этгээд баригджээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдсннийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.
Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотловол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Улс төрийн намуудын тайлан нийтлэгдлээ

Дараагийн хуудас

Маргаашнаас музейн нээлттэй 7 хоног болно

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш