Өнөөдөр Өндөр гэгээний “давхар дүйчин” өдөр тохиож байна

2026-03-02
1 минут уншина

2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр, хаврын тэргүүн сарын шинийн арвандөрөвний энэ билэгт сайн өдөр Өндөр Гэгээний давхар дүйчэн тохиож байна.

Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны хооронд Бурхан багш тэрсүүдийн зургаан багшийг номын хүчээр ялан дийлж, их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрүүд тохиодог хэмээн сударт өгүүлдэг.

Харин шинийн 14-ний энэ өдөр Өндөр Гэгээн Занабазарын жанч халсан өдөр давхар тохиодог тул ийнхүү “давхар дүйчэн” хэмээн нэрийддэг билээ.

Энэ өдөр хийд, дацанд Өндөр Богдын өөрийн зохиосон “Норовбадам” маанийг цогчэн их унзад жавдан дээрээ босож, хүндэтгэл төгөлдөр татдаг уламжлалтай. Мөн Өндөр Богдын өөрийн гараар урласан хэвийн загвараар боов хийж, цагаан сарын их ерөөлд хурж буй лам хуврагуудад өргөдөг заншил бий. Энэ бүхэн нь багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дээдэлж, сургаал номыг нь залгамжлан түгээхийн илэрхийлэл юм.

Монголын түүхийн эгзэгтэй цаг үед аж төрж, Халх, Ойрадын үе дамжсан тэмцэл зөрчлийг амирлуулахын төлөө Өндөр Гэгээн улс орон үеийн үед амгалан мандан бадрахын ерөөлийг шингээж “Цагийг тохинуулах залбирал” буюу олноо “Адистидийн дээдийг хайрлагч эх” хэмээн алдаршсан Жинлав чогзолма номыг айлдан бичиж, амны уншлага болгохыг зарлигласан байдаг.

Иймээс Монголын анхдугаар Богд Жавзандамба Хутагтын жанч халсан энэ давхар дүйчэн өдөр монголчууд бид нийтээрээ “Адистидийн дээдийг хайрлагч эх буюу Цагийг тохинуулах залбирал” хэмээх номыг уншин, эв нэгдэл, амгалан тайвныг сэтгэлдээ бясалган, ном буянд шамдах нь зохистой хэмээн уламжилж иржээ.

Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Шуурхай: Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолт ердөө ганцхан удаа тоглогдохоор товоо зарлалаа.Сэтгэл догдлуулсан баярын тоглолтод таныг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамтдаа ирж

Маргаашнаас музейн нээлттэй 7 хоног болно

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд

Цагдаа иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I
ШилжихДээш