Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдогчдын тоо 26.7 хувиар нэмэгджээ

2026-03-10
1 минут уншина

1. 9 ЖИЛИЙН ДҮР ЗУРАГ

Сүүлийн 9 жилд 2,100 мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

2. ХОЛБОГДОГЧИД
Эдгээр хэрэгт нийт 2,422 хүн холбогдон шалгагдсан байна.(сүүлийн 9 жил)

3. ХЭРЭГЛЭЭ
Сүүлийн 9 жилийн хугацаанд Хар тамхитай тэмцэх албанаас 510,579 хүний нэг удаагийн хэрэглээний хар тамхины хууль бус эргэлтийг таслан зогсоосон.

4. ХИЛ ДАМНАСАН ГЭМТ ХЭРЭГ
Одоогоор 47 Монгол иргэн гадаад улсад хар тамхины хэргээр ял эдэлж байна.

5. МОНГОЛ ДАХЬ ГАДААДЫН ЯЛТНУУД
Монгол Улсад энэ төрлийн хэрэгт 10 гадаадын иргэн ял эдэлж байна.

6. НИЙСЛЭЛД ТӨВЛӨРСӨН АСУУДАЛ
Нийт хар тамхитай холбоотой гэмт хэргийн 83.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

7. ОРОН НУТАГТ ТӨВЛӨРСӨН АСУУДАЛ
Нийт хар тамхитай холбоотой гэмт хэргийн 16.7 хувь нь орон нутагт гарсан байна.

8. ДАЛД ХЭРЭГЛЭГЧИД
Монгол Улсад 60,000 гаруй далд хэрэглэгч байж болзошгүй.

9. ХУРААГДСАН БОДИС
Хураагдсан мансууруулах бодисын хар зах зээлийн үнэлгээ 50 тэрбум төгрөгт хүрч байна.

10. 2025 ОНД:
Зөрчлийн тоо 420-д хүрч, 23.1 хувиар, холбогдогчдын тоо 26.7 хувиар нэмэгдсэн бөгөөд 241 иргэнийг баривчилж, 137 иргэнийг торгож, 16 иргэнийг сургалтад хамруулжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Малчид ард иргэдийн анхааралд!

Дараагийн хуудас

Нэг охиныг бүлэглэн зодож, тохуурхсан бичлэгийн мөрөөр хэргийг илрүүлэн шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш