Нэг охиныг бүлэглэн зодож, тохуурхсан бичлэгийн мөрөөр хэргийг илрүүлэн шалгаж байна

2026-03-10
1 минут уншина

Насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм.

Энэ талаар албаныхнаас тодруулахад “Тухайн асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын …-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ. Албан бус мэдээллээр охиныг ухаангүй болтол зодож, хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал яригдаж байгаа аж.

Уг үйл явдал энэ сарын 06-нд болсон бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлэл ирээгүй, цагдаа бичлэг хөөж илрүүлэн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгүүд цахим орчинд цөөнгүй нийтлэгдсээр байна. Цагдаагийн байгууллагаас тухай бүр шуурхай шалгаж тогтоон, арга хэмжээ авч байгаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй аян арга хэмжээ, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлж, ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа хэдий ч үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт маш чухал гэдгийг мөн сануулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдогчдын тоо 26.7 хувиар нэмэгджээ

Дараагийн хуудас

Сонгинохайрхан дүүрэг болон 6 сум маш их эрсдэлтэй гарсан байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш