Сонгинохайрхан дүүрэг болон 6 сум маш их эрсдэлтэй гарсан байна

2026-03-10
1 минут уншина
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын ерөнхий үнэлгээ хийжээ.
Үнэлгээг ОБЕГ, түүний харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ЦУОШГ, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Усны газар, геодези усны барилга байгууламжийн газар, ШУА-ын Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн байна.
Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд 6 сум маш их, 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг маш их, 4 дүүрэг дунд, 4 дүүрэг бага буюу маш бага гэж үнэлэгджээ.
Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 10 аймгийн хэмжээнд 3789, нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 1216 айл өрх, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх өртөх магадлалтай байгаа юм байна.
Цаашид цаг агаарын огцом дулаарал ажиглагдах, энэ гуравдугаар сард сарын дундаж агаарын температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үерийн нөхцөл байдал, аюулын түвшин нэмэгдэх магадлалтайг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Нэг охиныг бүлэглэн зодож, тохуурхсан бичлэгийн мөрөөр хэргийг илрүүлэн шалгаж байна

Дараагийн хуудас

Хөгжлийн банкны гэх хэргийн зарим шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш