Хөвсгөл нууранд сарын өмнө живсэн 1 том хүн, 1 хүүхдийг автомашинтай нь гаргалаа

2026-03-21
2 минут уншина

Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо 2-р баг Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 210 км, Ханх сумын төвөөс баруун зүгт 25 км, Хатгал тосгоноос хойд зүгт 100 км/-т Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин мөсөнд цөмөрсөн /1иргэн явсан эсэн мэнд гарсан/ тухай мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Хөвсгөл нуурт живсэн автомашиныг татан гаргах иргэдийн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 23 хүн, 7 автомашинтайгаар хамтран ажиллаж 180 метрийн гүнээс загасан нүд /усны камер/ ашиглан холболт хийн автомашиныг нуурын мөсөнд тулган татсан байна. Ажиллагаагаа гуравдугаар сарын 20-ны өдөр үргэлжлүүлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 2 шумбагч алба хаагч 7 метрийн гүнд шумбан, автомашины арын чирэгчинд холболт хийн автомашиныг нутгийн иргэдтэй хамтран нуурын мөсөн дээр татан гаргалаа.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчимлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн “Хачим” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км/-т Ханх сумаас Ренчинлхүмбэ сумруу хөдөлгөөн үйлдэж явсан иргэн Ө.Б-гийн эзэмшлийн Фургон автомашин дотроо 7 хүнтэй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад хар хил рүү орж 1 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр живжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид осол болсон газар очиж тухайн автомашиныг 146 метрийн гүнд байгааг ар гэртэй зөвшилцсөний үндсэн дээр татан гаргаагүй үлдээсэн аж. Улмаар гуравдугаар сарын 16-ны өдөр ар гэрийн хүмүүс усны камер ашиглан живсэн автомашиныг нуурын мөсөнд тулган татан гаргаж ирсэн, 2 буцалтгүй нэрвэгдэгч болон автомашиныг бүрэн татаж гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тухайн 16-ны өдрийн 10:28 цагт өгчээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, 1 автомашинтайгаар ослын голомтод очиход ‘’Фургон’’ загварын автомашиныг ар гэрийнхэн загасан нүд /усны камер/ якир ашиглан нуурын мөсөнд тулгасан байсан бөгөөд Онцгой байдлын газрын 2 алба хаагч нуурын 2-3 метрийн гүнд шумбалт хийж автомашинд живсэн 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас гаргаж Ханх сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч тухайн автомашины хойд талын броховноос троссоор холболт хийж ар гэрийн хүмүүстэй хамтран автомашиныг мөсөн дээр гаргасан байна.

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн дээрх харамсалтай ослууд гарсаар байна.

Иймд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй баталгаат зам маршрутаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Танилц: ИТХ-ын нөхөн сонгууль болох орон нутгууд

Дараагийн хуудас

Э.Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш