Э.Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна

2026-03-23
2 минут уншина

Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал медианы хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг олон улсын судалгаанууд анхааруулсаар байна. Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул судалгаанд суурилсан хөгжлийг чухалчлах ёстой гэлээ.
Тэрээр Сошиал медиагийн хэт хэрэглээ нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна гэлээ. Энэ нь зөвхөн дэлгэцийн цагийн асуудал биш, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл, хэрэглэгчийн анхаарлыг удаан хугацаанд татах механизмаас үүдэлтэй асуудал гэдгийг онцоллоо.
Түүнчлэн  алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох хэлбэрийн хэрэглээнд татан оруулах, цахим дээрэлхэлтэд өртөх   эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Олон улсын судалгаанд хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна. Иймээс сошиал медианы нөлөөллийг зөвхөн хэрэглээний хугацаагаар бус, агуулгын шинж чанар, платформын зохион байгуулалт, хүргэлтийн алгоритмын нөлөөллөөр нь авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.

Дэлхийн улс орнууд ч энэхүү асуудлыг нийтийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бодлогын түвшинд авч үзэж эхлээд байна. Тухайлбал, Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц, Испани, Дани, Грек зэрэг улс насны босго тогтоох, хязгаарлалт хийх чиглэлд бодлого боловсруулж байна. Мөн Индонез, Малайз улсад 16-аас доош насныхны хэрэглээг хязгаарлах санал, бодлого хэлэлцэгдэж байгаа бол Их Британи, Герман, Норвег зэрэг орон илүү хатуу зохицуулалтын асуудлыг авч хэлэлцэж байна.
Үүнээс гадна АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна. Бразил улс ч донтуулах шинжтэй функцуудыг хязгаарлах чиглэлээр шинэ зохицуулалт боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 25-аас дээш улс хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах, хориглох, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байна.
Мөн олон нийтийн дунд хийсэн судалгаагаар хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавихыг дэмжиж байгаа нь энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг харуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар Монгол Улс ч энэ асуудлыг орхигдуулж болохгүйг онцлоод, дижитал шилжилт, хиймэл оюуны эрин үед хүүхдэд аюулгүй цахим  орчин бүрдүүлэх, ухаалаг зохицуулалт хийх, платформ болон эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Тэрээр, дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул эрсдэлийг бодлогоор хязгаарлах шаардлагатай цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллана гэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хөвсгөл нууранд сарын өмнө живсэн 1 том хүн, 1 хүүхдийг автомашинтай нь гаргалаа

Дараагийн хуудас

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш