УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хандлаа

2026-03-23
1 минут уншина

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.03.23/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хандаж буй талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үедээ ярьсан Б.Энхбаяр сайд Бодь группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан гэх асуудлаар АТГ-т хандаж байгаа юм байна. Нийт 4 бүлэг бүхий 894 хуудас материалыг бүрдүүлж өгч байгаа аж. Үүнд:
1.       Бодь группийн оффтэйк гэрээ
2.       Нүүрсний сонсгол
3.       Б.Энхбаяр сайдтай холбоотой авлигын асуудал ба гэрч, нотлох баримтын хавсралт
4.       Б.Энхбаяр сайдтай холбоотой бусад авлигын асуудал багтсан гэв.
Тэрээр цааш өгсөн мэдээлэлдээ, нүүрсний сонсголын явцад Б.Энхбаяр маш их өөрчлөгдсөн бөгөөд 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан гэх баримтыг өгч байгаагаа, мөн Б.Энхбаярын ойрын хүн болох нь томилгоогоор нотлогдож байгаа гэх Д.Мөнх-Эрдэнэ 1.3 тэрбум төгрөгийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр Бодь интернэшнл” ХК-тай холбоотой гэрээ материалыг устгах ажиллагааг хийж байна гэх мэдээлэл авсан тул яаралтай шалгах шаардлагатай гэсэн юм.
Цаашлаад “Тавантолгой төмөр зам” ХК “Бодь интернэшнл” группээс нийт 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн дарга н.Мэргэний шийдвэрээр гэрээний эхний 110 сая ам.долларыг валют арилжаа нэрээр шилжүүлэн бэлнээр гаргаж, хэд хэдэн объектуудад энэхүү гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд тараасан гэх мэт ноцтой асуудлуудын талаар мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Э.Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна

Дараагийн хуудас

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг баталлаа

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш