АН: Шатахууны үнийн өсөлтийн үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой

2026-03-27
1 минут уншина

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.03.27/ ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар Газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар гишүүдэд өгч асуултад хариуллаа.

Гишүүдийн зүгээс Засгийн газраас дотоод зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ, нөөц болон баримтлах бодлогын талаар асуув. Мөн шатахууны үнэ гадаад зах зээлд өсөлт өндөр байгаа энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой. Татварын бодлогоороо үнийг хэт өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах, цаашлаад шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Буцаад үнэ буурахгүй асуудлууд байсаар ирсэнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн аливаа улстөржсөн мэдээлэл гаргахгүй,иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж ажиллах ёстойг санууллаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдаалсан этгээдэд 5.6 жил хорих ял оноожээ

Дараагийн хуудас

Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш