Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа

2026-03-27
1 минут уншина

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны дэд сайд Г.Баярхүү, О.Батжаргал Дорноговь аймгийн Засаг даргын хамтаар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад “Мита” мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ, “Гэрэгэ Киоск” ХХК, “Интерактив” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХХК, “Тесо Инвестмэнт” групп, “Гэганэт” ХХК, “Сайнс кафе Улаанбаатар” ХХК, “Вертуалплас Монголиа” ХХК, “Текстрим” ХХК, “Апптеч” ХХК зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн хөгжүүлсэн систем, нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийг танилцуулж, туршлага солилцлоо.

Уулзалт нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймагт хэрэгжүүлж буйтай холбогдуулан зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим аймаг – Ухаалаг хот” зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн хүрээнд дараах чиглэлүүдэд онцгойлон анхаарч, хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүнд:

  • Аймаг, сумын түвшинд интернэтийн хамрах хүрээ, хурдыг нэмэгдүүлэх • Төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх
  • Хүүхэд, залуучуудыг мэдээллийн технологийн салбарт чиглүүлэх, мэргэжил сонголтыг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах
  • Төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид шуурхай, хүртээмжтэй хүргэх

Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

АН: Шатахууны үнийн өсөлтийн үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой

Дараагийн хуудас

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөх асуудлыг МАН дэмжиж, УИХ шийдвэрлэхээр боллоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш