М.Нарантуяа-Нара: Гэртээ болсон үйлдэл дээрээ би яагаад УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орох ёстой вэ?

2026-04-06
1 минут уншина

УИХ-ын Ёс зүйн дэд хороо М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой гомдлуудыг маргааш хэлэлцэхээр болсон байна. Тэрээр өнөөдөр өөрийн нэр дээр нь ирсэн гомдолтой танилцжээ. Түүнд холбогдуулан нийт 48 өргөдөл, гомдол ирсэн аж. Тодруулбал, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд 10, Өргөдлийн байнгын хороонд утсаар 2, цахимаар 34, бичгээр 2 гомдол ирсэн байна. Мөн үүний 31.3 хувь нь олон нийтийн сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилж нэр төр, алдар хүндийг үл хүндэтгэсэн, 20.8 хувь нь төрийн албаны нэр хүндийг гутаасан, 16.7 хувь нь өсвөр үе, залуучуудад сөрөг үлгэр дуурайлал үзүүлсэн, 12.5 хувь нь гишүүний нэр хүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүн сурталчилсан талаар байсан ба нийт өргөдөл гомдлын 62.5 хувь нь Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж, сахилгын хариуцлага ногдуулах, 34.4 хувь нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг хүссэн байна.

Харин М.Нарантуяа-Нара гишүүн өргөдөл, гомдолтой танилцсаны дараа хэлсэн сэтгэгдэлдээ “Дөрөвхөн жил суугаад буух ажилд би яахаараа өөрийгөө бүрэн өөрчлөх ёстой вэ? УИХ гэдэг чинь хүний зан байдал, характерыг засан хүмүүжүүлдэг газар биш биз дээ? Одоохондоо миний хийж чадах ажил бол энд болж байгаа юмыг дамжуулах. Үүнийгээ хийсээр л явж байна. Би төрийн ордноос иргэдийг мунхаг мулгаа гэж лайв хийгээгүй. Гэртээ болсон үйлдэл дээрээ би яагаад УИХ-ын Ёс зүйн хороогоор орох ёстой вэ гэдэг асуудал маш хөгжилтэй байна. Гэтэл төрийн ордонд зодолдож байгаа хүмүүс дээр нэг ч ёс зүйн хариуцлага тооц гэсэн хүсэлт ирдэггүй. Хуульчид олон талаас нь тайлбарлах биз ээ” гэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ

Дараагийн хуудас

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш