Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

2026-04-08
1 минут уншина

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм.

Москвагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооноос энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг  энэ сарын 02-ны өдөр албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200 орчим кино оролцож буй тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино шалгарч, “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна.

Наадмын хөтөлбөрийн захирал Иван Кудрявцев хэвлэлийн хурлын үеэр энэ жилийн хөтөлбөр маш чанартай, олон талт болсныг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, “Энэ жил 1500 гаруй мэдүүлэг ирснээс Монгол, Алжир, Тайланд зэрэг орнууд хөтөлбөрт шинээр нэгдэж байгаа нь онцлох үйл явдал” хэмээжээ.

Монголын кино урлагийн түүхийг сөхвөл, Москвагийн наадамд хамгийн анх 1959 онд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино оролцож, Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан нь Монгол хүн дэлхийн хэмжээний А зэрэглэлийн наадмаас авсан анхны том ялалт байв.

Үүнээс хойш 60 гаруй жил өнгөрч буй энэ үед “Задлаагүй захиа” кино үндсэн уралдаанд шалгарсан нь Монгол киноны шинэ үе дэлхийн тавцанд хүчтэй эргэн ирснийг баталж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл нь хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга учрыг харуулдгаараа онцлогтой. Тус уран бүтээл нь “Аранжин” пикчерсийн ээлжит бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

М.Нарантуяа-Нара: Гэртээ болсон үйлдэл дээрээ би яагаад УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орох ёстой вэ?

Дараагийн хуудас

Визний залилангийн хэрэгтэнд

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш