Төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцалж, төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө

2026-04-08
1 минут уншина

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ төр хэрэгжүүлнэ гэв.

Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлж,  улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч 112 хууль, 3600 гаруй дүрэм, журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.

Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав.

Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гаригт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Визний залилангийн хэрэгтэнд

Дараагийн хуудас

“Мэргэлнэ, засал хийнэ” гэж залилдаг эмэгтэйг баривчилжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Визний залилангийн хэрэгтэнд

“Виз гаргаж өгнө” хэмээн иргэдийг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Хэргийг тодруулбал, Л.Э нь  “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын
ШилжихДээш