Визний залилангийн хэрэгтэнд

2026-04-08
1 минут уншина

“Виз гаргаж өгнө” хэмээн иргэдийг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Хэргийг тодруулбал, Л.Э нь  “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө”  гэж  нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг (Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Сэрэмжлүүлэг

Цахим орчинд “виз гаргаж өгнө”, “виз баталгаатай гаргана” гэсэн мэдээллүүд нь ихэвчлэн залилах гэмт хэрэг байдаг.

Гадаад улсад зөвшөөрөлтэйгээр суралцах, ажиллах, амьдрах зориулалт бүхий визний зөвшөөрлийг тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар эсвэл албан ёсны төвөөр дамжуулан олгодог тул “виз гаргаж өгнө” гэсэн мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа

Дараагийн хуудас

Төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцалж, төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш