Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг албан тушаалын байдлаа ашиглаж, хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутган, Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 6-13 жил хорих ял оноосон байна.
Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноожээ.
2022 онд Эрүүгийн хуулийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт орж ялын бодлогыг чангалж хорих ялын доод дээд хэмжээг нэмэгдүүлсэн. Нийтийн албан тушаалтан хахууль авах зүйл хэсэгт 22.4.3 буюу энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Засгийн газрын агентлагийн удирдлага УТНБЭ-д хамаарна.