Лаборатори: Туул голын ус маш их бохирдолтой байна

2026-04-15
1 минут уншина

Усны хяналтын төв лабораториос 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Туул гол дагуух Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Биокомбинатын гүүр, Шувуун фабрикийн Сонгинын гүүр орчмын 6 цэгээс ус, мөсний сорьц авч, химийн болон нян судлалын шинжилгээ хийжээ.

Шинжилгээний үр дүнг Усны чанар, ерөнхий шаардлага MNS 4586:2024 стандарттай харьцуулан үнэлэхэд зарим үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна. Тухайлбал, Баянзүрхийн гүүр орчмын усны сорьцод нийт эрдэсжилт, хлорид, сульфат, аммонийн ион, булингар, умбуур бодис, химийн болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлтүүд стандартаас давж, усны чанарын индекс (WQI) 105.06 буюу маш бохир ангилалд хамаарч байна. Харин тухайн байршлын мөсний сорьцын шинжилгээгээр усны чанарын индекс 44.97 гарч, бага зэргийн бохирдолтой ангилалд багтаж байна.

Мөн ус, мөсний нян судлалын шинжилгээгээр нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан байна.

Иймд Туул голын усны чанарт тогтмол хяналт тавих, бохирдлын эх үүсвэрийг тогтоох, бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг энэхүү шинжилгээний дүн харуулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт 6-13 жил хорих ял оноов

Дараагийн хуудас

ГЕГ: Шалгалтын ажиллагааг өнөөдөр эхлүүлсэн

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш