Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

2026-04-18
1 минут уншина

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Мазаалай баавгай хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Хүрээлэн төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баруун тооройн баянбүрдэд мазаалай баавгайг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүжээ. Тэрхүү 150 кг жинтэй мазаалайгаас мөн эдийн болон үсний дээжийг авсан байна.

Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийх хүчин чадалтай юм байна. Тэгэхээр тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтой гэнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ

Дараагийн хуудас

АН-ын бүлэг “Туулын хурдны зам” төслийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг шаарджээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш