АН-ын бүлэг “Туулын хурдны зам” төслийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг шаарджээ

2026-04-19
1 минут уншина

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотойгоор 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, уг төслийн байгаль орчны үнэлгээ, эдийн засгийн үндэслэл, ил тод байдлын асуудлуудыг хэлэлцсэн.  Хэлэлцүүлгийн мөрөөр холбогдох яам, агентлаг, нийслэлийн байгууллагуудаас дараах үндсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж албан хүсэлт явуулжээ. Үүнд:

  • Байгаль орчны асуудлын хүрээнд Байгаль орчны яамнаас уг төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бүрэн хийгдсэн эсэх, стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, мөн хууль зөрчсөн нөхцөл байдал үүссэн бол ямар арга хэмжээ авах талаар тодруулга. Мөн Туул голын ай савд үзүүлэх нөлөөлөл, ургамал, амьтны аймаг, хөрс, усны горимд гарах өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар.
  • Зам, тээврийн яамнаас төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаанууд, салбарын зөвлөмжүүд хэрхэн хэрэгжсэн, мөн төслийн нийт өртөг яагаад өссөн, трассын сонголтыг ямар үндэслэлээр баталсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл.
  • Нийслэлийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл, байгуулсан гэрээнүүд, санхүүжилтийн бүтэц, урьдчилгаа төлбөрийн мэдээлэл, мөн иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажилласан талаар мэдээлэл өгөх. Мөн нийслэлийн төсөвт уг төсөл хэрхэн туссан, НИТХ-аас ямар шийдвэрүүд гарсныг тодруулжээ.
  • Тендер шалгаруулалтын хувьд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт, үнэлгээний үндэслэл, ялангуяа байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдийг яагаад тусгаагүй талаар ноцтой асуултууд тавигдсан гэлээ. Мөн бүх тендерийн баримт бичгийг ил тод болгох шаардлага тавьсан байна.
  • Соёлын өвийн чиглэлээр төслийн талбайд археологи, палеонтологийн урьдчилсан судалгаа хийсэн эсэх, холбогдох тайлан, дүгнэлтүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулах шаардлага хүргүүлжээ.
  • Туул голын сав газрын захиргаа болон Усны газраас уг төсөл голын татам, усны нөөц, гүний ус, Улаанбаатар хотын ундны усанд ямар нөлөө үзүүлэх талаар нарийвчилсан тооцоо, дүгнэлт гаргасан эсэхийг тодруулах.
  • Экологийн цагдаагийн байгууллагаас байгаль орчны хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдалд шалгалт хийсэн эсэх, хуурамч баримт бичиг, гарын үсгийн асуудал байгаа эсэх, зөрчил илэрвэл ямар хариуцлага тооцох талаар мэдээлэл авах шаардлагыг мөн тавьсан байна.

Мөн Нийслэлийн засаг дарга, Зам тээврийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт иргэдээс ирсэн асуултуудыг илгээжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Дараагийн хуудас

“МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш