Э.Батшугар: Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна

2026-04-20
1 минут уншина

Эрүүл мэндийн яамнаас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож хэлсэн үгэндээ, “Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг. Энэ баялгаа хамгаалах үйл хэрэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус, төр, хувийн хэвшил, байгууллага, иргэн бүрийн хамтын оролцооноос хамаарна” хэмээн онцоллоо.
Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон тусгасныг дурдав.
Мөн халдварт бус өвчний эрсдэл өндөр хэвээр байгааг тэмдэглэж, 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байгааг хэллээ. Түүнчлэн нийт нас баралтын 77 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна гэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нь зүрх судасны өвчин, тархины харвалт, чихрийн шижин, хавдрын гол шалтгаан болж байгааг онцолж, бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах дадлыг хэвшүүлэх нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болохыг хэлэв.
Түүнчлэн энэ жил Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо бүрдсэний 345 жилийн ой тохиож буйг дурдаад уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ.
Энэ хүрээнд “Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг олон нийтэд нээлттэй хэлбэрээр гурав хоногийн турш зохион байгуулж байна.

  • Нэг дэх өдөр иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг сурталчлах,

  • Хоёр дахь өдөр урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эмнэлгүүдийн үйл ажиллагааг танилцуулах,

  • Гурав дах өдөр Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилтыг таниулах ажлууд хийгдэнэ.

Арга хэмжээний төгсгөлд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, “Эрүүл иргэн бол эрүүл гэр бүл, эрүүл нийгэм, улмаар хөгжил дэвшлийн баталгаа юм. Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна” хэмээн онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт тогтмол хамрагдахыг уриаллаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

Дараагийн хуудас

Дээд шүүх “Ногоон автобусны” эздийг анхан шатны шүүх рүү буцаав

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш