“МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

2026-04-19
1 минут уншина

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна.

Адал явдалт “МАД” уран сайхны киноны продюсероор Ч.Түвшинтөгс, найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, “Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, “Эрхэм элч” продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.

Ташрамд дурдахад, “Зэв” фильмийн уран бүтээлчид өмнө нь “Гэгээн учрал”, “Цасан ширхэг”, “Алдуул” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байв. Мөн “Orange” энтертайнментийн “Эрдэнэсийн арал”, “Reaction” продакшны “Ghost”, “17” фильмийн “Орлон тоглогч” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит кинонуудыг хамтран бүтээжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

АН-ын бүлэг “Туулын хурдны зам” төслийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг шаарджээ

Дараагийн хуудас

Э.Батшугар: Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна

Сүүлд нэмэгдсэн Энтертайнмент

Монголын анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулж үзэгчдэд дижитал хэлбэрээр хүрч байна

Монголын хамгийн анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулан үзэгчдэдээ дахин хүрч байна. Домогт GUYS хамтлаг өөрсдийн бүтээлээрээ энэхүү мюзиклийн зохиолыг бичиж

Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

Английн Лийдс хотноо байрлах Royal Armouries музей 13-р зууны монголын зуныг англичуудад мэдрүүлж байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Чингис хааны
ШилжихДээш