Туул голд химийн бодис ашиглан ажиллаж байсан зөрчлийг НБОГ-т шалгуулахаар шилжүүлжээ

2026-04-30
1 минут уншина

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “…Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээллийг гаргажээ. Тухайн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд

Дараагийн хуудас

Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур

Богдхан уулын экологийн гарц

Богдхан уулын дархан цаазат газар бол Монгол Улсын анхны тусгай хамгаалалттай газар нутгийн нэг бөгөөд дэлхийн эртний дархан цаазат уулсын нэг юм. Мөн ЮНЕСКО-гийн
ШилжихДээш