“Be strong” реалити шоу ӨНӨӨДӨР 20:30 цагаас үзэгчдийн хүртээл болно

2026-05-04
1 минут уншина

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз “HR Corporation”-тай хамтран “Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” уриатай “Be strong” реалити шоугаа үзэгч танд хүргэхэд бэлэн болжээ.

Төслийн хамтран санаачлагч, “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнесмэн Multiplier Ё.Мөнхдэмбэрэл оролцогчдын дотоод нөөц боломжийг нээж, айдас эргэлзээгээ даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг шоуны оролцогчдоор дамжуулан харуулах болно.

“Be strong” реалити шоу нь хувь хүний хөгжил, сорилтод суурилсан энтертайнмент телевизийн реалити шоу гэдгээрээ онцлог. Бие хүний цогц хөгжлийн бодит өөрчлөлт буюу сэтгэлгээний хувьсал, стиль имиж, сэтгэл зүйн хүч, бие бялдрын хөгжил зэргийг харуулсан өрсөлдөөнт сорилтуудтай оролцогчид нүүр тулах аж.

Одоогийн байдлаар шоуны гурван оролцогч болох дуучин Т.Дэлгэрмөрөн, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч Л.Батжав нарын нэрс зарлагдаад байгаа бол үлдсэн оролцогчидтой өнөөдөр оройн 20:30 цагаас ТВ8 телевизээр цацагдах “Be strong” реалити шоугаар танилцах боломжтой. Тэд хязгаараа тэлж, цогц өөрчлөлтийг хүлээн авч чадах болов уу?

Медиа салбарын шилдэг нөлөөлөгч Ё.Мөнхдэмбэрэлийн хувьд өөрийн үүсгэн байгуулсан “HR Corporation”-ийн Хүний нөөцийн академийн үйл ажиллагаагаараа дамжуулан 30.000 гаруй хүнд сэтгэлгээний өөрчлөлт, манлайллын чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг хүргээд байгаа ажээ.

 “Be strong” реалити шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагийн 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулав

Дараагийн хуудас

ХЗБХ: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаас түр хойшлууллаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш