ХЗБХ: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаас түр хойшлууллаа

2026-05-05
1 минут уншина

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр таван асуудал хэлэлцэхээр товлосны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тус хуулийн төслийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах санал гаргалаа. Тэрээр “Өчигдөр ажлын хэсэг шийдвэрээ гаргаж цаасаа эцэслэсэн. Гэхдээ уг өөрчлөлттэй холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байгаа хамгийн том бүлэг болох МСНЭ тодорхой байр суурийг илэрхийлээд байгаа. Ажлын хэсгээс эцэслэсэн цаастай холбоотой асуудлаар салбар дотроо судлах,  саналаа илэрхийлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй байна гэсэн юм. Тухайн салбарын төлөөлөл ажлын хэсэгт байгаа боловч ардаа байгаа мэргэжилтнүүд, сэтгүүлчидтэйгээ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүйгээр асуудлыг ярих боломжгүй учраас хугацаа өгөхийг хүссэн. Тийм учраас энэ удаагийн хэлэлцэх асуудлаас хасаад, ирэх долоо хоногт шилжүүлээд, сэтгүүлчиддээ байр сууриа нэгтгэх, хэлэлцэх долоо хоногийн хугацаа өгье гэсэн горимын санал гаргаж байна” гэлээ.

Эрүүгийн хуулийн 13.14-т байсан “Худал мэдээлэл тараах” заалтыг Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг УИХ хүлээж авсан боловч Засгийн газраас ажлын хэсэг байгуулж “Гүтгэх” гэсэн нэр дор дахин Эрүүгийн хуульд хэвлэн нийтлэх эрхэнд халтай заалт оруулж ирэх гэж байгааг хэвлэл мэдээллийн салбарынхан эрс эсэргүүцэж байгаа юм. Ажлын хэсгийнхнээс боловсруулан оруулж ирж буй хуулийн төсөл нь анх Эрүүгийн хуулийн 111.1, 111.2 байсан заалтуудыг эргэж амилуулах гэж байна гэх шүүмжлэлтэй мөн тулж байна.

Ямартай ч өнөөдрийн Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар боллоо. Мөн хуралдаан даргалагч Д.Цогтбаатар Дэд хороо байгуулах асуудлыг хойшлуулах санал гаргаж, улмаар өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх санал хураалт явуулахад 16 гишүүний 56.3 хувь нь дэмжсэнээр дээрх Эрүүгийн хуулийн төсөл, болон Дэд хороо байгуулах гэсэн хоёр асуудлыг хойшлуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Be strong” реалити шоу ӨНӨӨДӨР 20:30 цагаас үзэгчдийн хүртээл болно

Дараагийн хуудас

Замын компанийн удирдлагуудыг хууль зөрчиж бусдад 8.7 тэрбум төгрөг шилжүүлсэн хэргээр шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш