Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлийн хяналтын ажлын хэсэг байгуулагдав

2026-05-08
1 минут уншина

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр салбарын сайд Ж.Алдаржавхлангийн санаачилгаар холбогдох талуудын уулзалтыг зохион байгуулж, тодорхой шийдвэрүүдэд хүрсэн.
Тус уулзалтад Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, зээлийн олголт, хэрэгжилт, хяналтын явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүний үр дүнд хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавих зорилготой ажлын хэсгийг 2026.05.06-ны өдөр Монголбанкнаас байгуулж, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажиллуулж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд 2026 онд нийт 250 тэрбум төгрөгийн зээлийг аялал жуулчлалын салбарт олгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд банкуудаас нийт
– 32 аж ахуйн нэгжийн 76.1 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр ирснээс
– 14 аж ахуйн нэгжийн 35.1 тэрбум төгрөгийн зээлийн хяналтын гэрээ баталгаажаад байна.
2026 онд олгогдох нийт зээлийн хэрэгжилтийн хувьд
– 250 тэрбум төгрөгөөс 86.2 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гарч,
– 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бодитоор олгогдоод байна.

Хөтөлбөрийн хүрээнд зээлийн шийдвэр гарсан аж ахуйн нэгжүүдтэй хяналтын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд зээлийн мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байршуулаад байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Child.mn сайт ХЭҮК болон БГД-ийн ЗДТГ-т гомдол хүргүүллээ

Дараагийн хуудас

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

Сүүлд нэмэгдсэн Онцлох

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл
ШилжихДээш