МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

2026-05-11
2 минут уншина

МТЗ-ын захирал О.Батчулуунтай холбоотой маш ноцтой баримтууд ил боллоо. Уг баримтууд бол зүгээр нэг тендерийн маргаан бус бусдыг тендер авахад ашиглаж байгаад эцэст нь амь насыг нь бүрэлгэх, хил дамнуулан зугатаалгах гээд маш ноцтой хэргийн сэжүүр болж байгаа юм.

МТЗ ТӨХК-ийн захирал О.Батчулуун нь “Батжин харгуйн зам” ХХК-ийг удаа дараагийн үйлдлээр 30 орчим тэрбум төгрөгийн тендерт шалгаруулжээ. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл МТЗ-д тендерийн үүргээ биелүүлээгүй байгаа нь төмөр замын томоохон төслүүд удаашрах, ард түмний татварын мөнгө хэдхэн бүлэг этгээдүүдийн халаас руу хяналтгүй орсоор ирсэн нь баримтуудаар ил болж Монголын төмөр зам ТӨХК хулгайн үүр уурхай болжээ.

Гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байгаа атлаа дахин дахин төмөр замын томоохон тендерүүдийг хамагч “Батжин харгуйн зам” ХХК-ыг хууль хяналтынхан анхааралдаа авч шалгаад захирал О.Ганхуяг гэгч этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцдог байсныг нь шалгалтаар тогтоон яллагдагчаар татаад байхад ч МТЗ ТӨХК-ний удирдлагууд “Батжин харгуйн зам” ХХК-д дахин давуу байдал олгож 2026 оны 01 дүгээр сард 13.1 тэрбумын өндөр дүнтэй шууд гэрээг байгуулсан нь эс үйлдлээрээ хулгайг өөхшүүлж ил цагаандаа гарсан үйл явдал болсон юм.

Ийнхүү улсыг 30 орчим тэрбум төгрөгөөр хохироогоод байгаа “Батжин харгуйн зам” ХХК даварлаа даварлаа гэхэд хэрээс хэтэрч гэрээний үүргээ биелүүлэхийн оронд захирал О.Ганхуяг нь компаний эрхээ бусдад шилжүүлсэн байна. Ийнхүү О.Ганхуяг үнэнд гүйцэгдэж ирэхийн цагт арга буюу олон тэрбумын тендерийн ард юу болсон талаар бодит байдлыг дэлгэж орхисон юм.
Тэрбээр: “Манай компанийн тендерт ялсан бүх мөнгийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга нар хувааж авсан. Надад юу ч байхгүй” хэмээн мэдэгдэж эхлэнгүүт нь МТЗ-д Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваажаргал гэгч О.Ганхуягыг амыг нь таглах гэв үү? Амийг нь бүрэлгэх гэв үү санд мэнд хил давуулан хамт алга болжээ.

Үндсэндээ О.Ганхуяг нь МТЗ-ТӨХК-ийн дарга нарын тендер хамдаг тоглоомын хүн болж хохирсон нь нэгэнт тодорхой болсон юм. Ийнхүү хэргийн гол гэрч болоод буй энэ хүн амьд эргэж ирэх баталгаа байна уу? эсвэл цөллөгт байлгаж байгаад хэрэг намжсаны дараа авчирах арга сэдсэн үү?гэдэг анхаарал татаж байна.
“Батжин харгуйн зам” ХХК-ийг тендер хамдаг тоглоомын компаниа болгож улсыг 30 орчим тэрбумаар хохироогоод байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга нар өмнө нь ч иймэрхүү аргаар төрийн өмчит компанийг тонон дээрэмддэг нь илчлэгдсээр байна.

Баттай эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваажаргал, Ерөнхий нягтлан Нэргүй, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Цогтбаатар нар өмнө нь яг энэ бүрэлдэхүүнээрээ Монголын цахилгаан холбоо ТӨХК-д ажиллаж байжээ. Ингэхдээ мөн л нэг тоглоомын компанид давуу байдал олгож байсан байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудыг тонон дээрэмдэж улсыг хохироодог бүхэл бүтэн бүлэглэл амь бөхтэй оршиж хулгай хийх арга нь улам нарийссан гэдгийг харуулж байна. Эдгээр хүмүүсийг өнөөдрийг хүртэл төрийн өмч дээрэмдэж явааг хамгаалж хаацайлдаг УИХ-ын эрхэм гишүүн байгааг ч эх сурвалж бидэнд мэдэгдсэн юм. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

Сэтгүүлч Н.Болортуяа

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлийн хяналтын ажлын хэсэг байгуулагдав

Дараагийн хуудас

“Хантавирус бол дараагийн ковид биш ч маш ноцтой халдварт өвчин”

Сүүлд нэмэгдсэн Онцлох

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Өнөөдөр

УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ. Сэтгүүлч, редакторуудад
ШилжихДээш