БЗД-ийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо

2026-05-20
1 минут уншина

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан боллоо. Хурлаар “Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж хурал дахь МАН-ын бүлгээс Ичинноровын Баттөгсийг дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр боллоо.

БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилохоор болсонтой холбогдуулан дүүргийн дараагийн Засаг даргыг ийнхүү өнөөдөр хэлэлцэж сонголоо.

И.Баттөгс нь:

  • 1990-1999 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль
  • 1999-2003 онд БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч
  • 2003-2006 онд Өвөр Монголын их сургуулийг Хууль зүйн магистр
  • 2006-2009 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засагч, санхүүгийн менежмент
  • 2009-2013 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засгийн магистр
  • 2014-2016 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн боловсролтой.

Ажлын туршлага:

  • 2004-2005 онд Мянганы барилга ХХК-ийн Хуулийн зөвлөх
  • 2005-2009 онд Эточэ ХХК-ийн дэд захирал
  • 2009-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн
  • 2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  • 2014-2020 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга
  • 2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2025.03-06 сард УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх
  • 2025.06 сараас одоог хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Дараагийн хуудас

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчиллаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш