Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчиллаа

2026-05-23
1 минут уншина

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фейсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны долдугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын “Улаан булант зар” мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

БЗД-ийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо

Дараагийн хуудас

Фото сурвалжилга: “Улаанбаатар марафон 2026” үргэлжилж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш