ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

2026-05-27
1 минут уншина

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн.

Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8 хорооны нутаг 118 дугаар сургуулийн орчмын ногоон байгууламжид бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг тогтоосон.

Дээрх жолооч нарын үйлдэл нь Хог хаягдлын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй бөгөөд уг зөрчлийг байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгах шийдвэрлэх хуулийн харьяалалтай байх тул зөрчлийг Байгаль орчны газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн” гэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Дараагийн хуудас

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш