Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

2026-05-27
1 минут уншина

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Мөн “Төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, зохицуулалтын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөө дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Засгийн газраас боловсруулж буй татварын багц хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, салбарын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ чиглэлд саналуудыг өргөн хүрээнд авч тусгах шаардлагатайг дурдав. УИХ-ын даргын зүгээс ийм төрлийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж, бодит үр дүнд хүрэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа, Р.Батболд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал татвар, санхүүжилт, зохицуулалт, зах зээлийн орчинтой холбоотой байр сууриа илэрхийлж санал солилцлоо.

Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн холбогдох бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд тусгах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор бэхжүүлэх эхлэл боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Дараагийн хуудас

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Өнөөдөр

УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ. Сэтгүүлч, редакторуудад

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар /2026.05.26/ НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Бяруузанын Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн
ШилжихДээш