3 настай охины цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгөв

2026-05-30
1 минут уншина

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт ирсэн.

Тухайн цооногийн дэргэд 45м өргөн, 70м урт, 32м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлж,өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийлээ.

Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгууллаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа

Дараагийн хуудас

Конго улсад эбола вирусийн анхны тохиолдлууд энэ сарын эхээр бүртгэгджээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш