Newstime·Томруулдаг шил Г.Хонгор: Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангаж, залилан мэхэлсэн үйлдлийг АТГ-аар шалгуулна 2026-06-11 3 минут уншина Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүн асан Г.Хонгор энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын тогтоолын талаар мэдээлэл хийсэн. Товчхондоо уг тогтоолоор Сангийн яам, сангийн сайдтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Мөн тогтоолд дурдсанаар бол гадаадын өндөр өртөгтэй зээлийн хөрөнгийг “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес” гэсэн хувийн хөрөнгө оруулалттай сан бүхий нэг эцсийн өмчлөгчтэй компанитай гэрээ байгуулахыг Засгийн газраас зөвлөсөн байна. Ингэхдээ ямар компанид 168 сая ам.доллар буюу 605 орчим тэрбум төгрөгийг байршуулах гэж байгаагаа урьдчилж зарласан байгаа юм. Хамгийн ноцтой нь Засгийн газрын тогтоол гарсан өдөр “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес” гэдэг нэртэй компани улсын бүртгэлд бүртгэгдээгүй байж. Гэтэл давуу эрх олж авсан ганц гишүүнтэй энэ хувийн компани нь Засгийн газрын тогтоол гарснаас найм хоногийн дараа улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг юм байна. Компанийн эцсийн өмчлөгч нь Лхагвасүрэнгийн Тэмүүжин, тэрбээр Хөгжлийн банкны охин компани болох “Ассет Менежмент” компанийн гүйцэтгэх захирал аж. Улмаар энэхүү мэдээллийг хийсний дараа Хөгжлийн банкнаас Г.Хонгорыг ТУЗ-өөс чөлөөлсөн шалтгаан бүхий тайлбар мэдэгдлийг хийсэн юм. http://linz.mn/wp-content/uploads/2026/06/AQP88Yz4A-phwtSLZeJiGMqsMXlvEPq1gn36xqxBuTQSMoFPhhpXeWtbUjaRKydVwRD1_9ezdnnRnzLL-sffJlDJjwvGi24TzyAHMKTyE-u22Q.mp4 Тэрбээр анхнаасаа холбогдох яамдын сайд нартай гэрээлэх үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн жил олон удаагийн хурлын тэмдэглэлд гарын үсгээ зураагүй, хэд хэдэн удаа хувийн хэрэглээнд зориулж мөнгө гаргуулж ашигласан, түүнчлэн банкны авто зогсоолуудыг үнэ төлбөргүй ашигладаг гэх мэт зөрчлүүд гаргасан хэмээн дурьдсан юм. Үүний зэрэгцээ “Ди Би Эм ассет менежмент” ХХК-иас Мэдэгдэл гаргажээ. Харин Г.Хонгорын зүгээс тус мэдэгдэлтэй холбогдуулан няцаалт гаргалаа. Түүний няцаалтыг дэлгэрэнгүй хүргэе. “Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет менежмент”ХХК-ийн зүгээс 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаргасан Мэдэгдэлтэй уншиж танилцсаны үндсэн дээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Г.Хонгор дараах няцаалтыг гаргаж байна. Үүнд: 1.Миний бие Г.Хонгор нь “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа болон “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ямар нэгэн асуудлыг огтхон ч хөндөөгүйг онцлон анхааруулья! 2.Харин Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 187 тоот тогтоолын 2 дах хэсэгт хуулийн этгээдийн нэр нь цохон дурдагдсан “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес ХОС” ХХК нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээллийн санд огт бүртгэгдээгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байсан болохыг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч миний зүгээс хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн болохыг мэдэгдье! 3.Хөгжлийн банкны охин компани ”Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд бол зөвхөн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин. Гэтэл яагаад Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжингийн өмнөөс “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батжаргал мэдэгдэл гаргах болов? Хар хүний өмнөөс шар хүн болох хэрэггүй ээ, Батжаргал аа! 4. “Ди Би Эм ассет менежмент” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 241 дүгээр тогтоолоор олгогдсон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани (ХОМК) юм. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналт дор “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулах, удирдах мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлдэг учраас “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин нь өөрийн эрхэлдэг үндсэн үйл ажиллагаатай ижил төстэй, өөрөө эцсийн өмчлөгч нь болох 1 гишүүнтэй хувийн компанийг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр үүсгэн байгуулсан нь, улмаар онц их хэмжээний гадаад зээлийн хөрөнгийг өөрийн эзэмшлийн “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес ХОС” ХХК-д байршуулах, захиран зарцуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраар гаргуулсан нь ашиг сонирхлын маш ноцтой зөрчил гэж үзэж байна. 5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд огт байхгүй, хуулийн этгээдийн гэрчилгээгүй, эрх зүйн чадамжгүй “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес ХОС” ХХК-д Монгол Улсын Засгийн газрын баталгаатай олон зуун тэрбум төгрөгийн гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх, захиран зарцуулах шийдвэрийг гаргуулсан нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг албажуулдаг тогтсон дэг журмыг илт зөрчиж, тогтоолын төслийг боловсруулсан Эдийн засаг, хөгжлийн яам нь Засгийн газрын шийдвэрийн төслийг хянаж эцэслэдэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, улмаар Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн бөгөөд Ерөнхий сайд Ням-Осорын Учралыг худал мэдээллээр хангаж, залилан мэхэлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тиймээс энэхүү залилан мэхлэх ажиллагааг таслан зогсоохын тулд эрх бүхий сонгуульт албан тушаалтны хувьд шударга ёсны шүгэл үлээж буй Г.Хонгор би Авлигатай тэмцэх газарт албан ёсоор хандаж, буруутай этгээдүүдийг шалгуулах болсноо мэдэгдэж байна” гэлээ. Facebook X admin Сэтгэгдэл БолихYour email address will not be published. Save my name, email, and website in this browser for the next time I comment. Шинэ мэдээ Цэцэрлэг, сургуулиудын цахим бүртгэл наймдугаар сарын 10, 17-ноос эхэлнэ 2026-07-27 Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 2026-07-27 Ирэх сарын 01-нээс авто зам ашигласны төлбөр 2-5 дахин нэмэгдэнэ 2026-07-22 Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно 2026-07-22 Don Dior гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж торгуулжээ 2026-07-22 Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ 2026-07-22 Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ 2026-07-22 Орон сууцны залиланг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа 2026-07-21 Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр маргаашаас хэрэгжиж эхэлнэ 2026-07-21 Мессиг уйлуулж, багаа цомд хөтөлсөн Ламин Ямал домгуудын мөрөөдлийн цомыг атгав 2026-07-20 Өмнөх хуудас Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ Дараагийн хуудас Хууль бусаар хил давуулсан Тарбозавр батаар тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг буцааж авчирлаа Сүүлд нэмэгдсэн Newstime Don Dior гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж торгуулжээ Цахим орчинд 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр “Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо” гэх агуулгатай Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ Өчигдөр буюу энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23:50 цагт “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлага, Мессиг уйлуулж, багаа цомд хөтөлсөн Ламин Ямал домгуудын мөрөөдлийн цомыг атгав 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдаж, АНУ-ын Нью Жерси муж дахь Metlife цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийн нэгээр Монгол улсаас Ч.Алтан-Өлзий нэрлэгджээ Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийг шалгаруулдаг HotTopics Global CDO 100 жагсаалтын 2026 оны шагналтнуудыг зарлажээ. Энэхүү жагсаалтад JPMorgan Chase, Mastercard, Visa, The Coca-Cola ЦУОШГ: Гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрээд байна Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өчигдөр /2026.07.13/ -ийн байдлаар: Үүр, Хараа /Дархан хот/, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Халх, Ховд /Мянгад сум/, Хархираа /Тариалан сум/,
Don Dior гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж торгуулжээ Цахим орчинд 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр “Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо” гэх агуулгатай
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ Өчигдөр буюу энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23:50 цагт “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлага,
Мессиг уйлуулж, багаа цомд хөтөлсөн Ламин Ямал домгуудын мөрөөдлийн цомыг атгав 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдаж, АНУ-ын Нью Жерси муж дахь Metlife цэнгэлдэх хүрээлэнд
Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийн нэгээр Монгол улсаас Ч.Алтан-Өлзий нэрлэгджээ Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийг шалгаруулдаг HotTopics Global CDO 100 жагсаалтын 2026 оны шагналтнуудыг зарлажээ. Энэхүү жагсаалтад JPMorgan Chase, Mastercard, Visa, The Coca-Cola
ЦУОШГ: Гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрээд байна Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өчигдөр /2026.07.13/ -ийн байдлаар: Үүр, Хараа /Дархан хот/, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Халх, Ховд /Мянгад сум/, Хархираа /Тариалан сум/,