Хууль бусаар хил давуулсан Тарбозавр батаар тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг буцааж авчирлаа

2026-06-11
1 минут уншина

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хил давуулсан палеонтологийн олдвор болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн Тарбозавр батаарын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас эх орондоо эргүүлэн авчирлаа. Эдгээр олдворыг буцаан авах ажиллагаа 13 жилийн турш үргэлжилж, Монгол Улсын төрийн байгууллагуудын тууштай хүчин чармайлт, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд холбогдох шүүхийн маргаан бүрэн эцэслэн шийдвэрлэгдэж, 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олдворуудыг Монгол Улс албан ёсоор хүлээн авлаа.

Түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий эдгээр олдвор нь Монгол Улсын палеонтологийн өвийн салшгүй хэсэг бөгөөд тэдгээрийг эх оронд нь буцаан авчирсан нь соёлын өвийг хамгаалах, хууль бусаар хил давуулсан үнэт өвийг эргүүлэн авах чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлогын томоохон үр дүн болж байна.

Олдворуудыг эх оронд нь буцаан авчрах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Г.Хонгор: Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангаж, залилан мэхэлсэн үйлдлийг АТГ-аар шалгуулна

Сүүлд нэмэгдсэн Newstime

СБД-ийн спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт 29,920
ШилжихДээш