Хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний төслийн эхний шат нийслэлийн 3 дүүрэгт амжилттай хэрэгжлээ

2026-06-12
1 минут уншина

УИХ-ын Гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, “Сайн Буян” сангийн санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төслийн эхний шат амжилттай хэрэгжлээ.

Төслийн хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 7000 гаруй сурагч, МСҮТ-ийн оюутнууд, төрийн алба хаагчид, Англи хэл, Мэдээлэл зүйн 2000 гаруй багш нийт 10 мянга гаруй хүнийг хиймэл оюун ухаанд суурилсан, онлайн англи хэлний “EF EAFEKTA” төсөлд зургаан сарын хугацаанд хамрууллаа.

Төсөл эхлэх үед нийт хүүхдүүдийн 90 хувь нь англи хэлний түвшин бага буюу A-1 түвшинд байсан бол, 5 сарын хугацаанд хүүхдүүдийн 94 хувь нь тодорхой хэмжээнд түвшнээ ахиулсан амжилт гаргажээ.

Тодруулбал системд бүртгүүлсэн нийт хүүхдүүдийн:
57% нь – 10 ба түүнээс дээш бүлэг хичээл
52% нь- 5 ба түүнээс дээш бүлэг хичээл
44% нь – 1 ба түүнээс дээш бүлэг хичээл үзсэн бөгөөд бүртгүүлсэн нийт сурагчдын 90 хувь нь өдөр бүр системд нэвтэрч, хичээлдээ идэвхтэй хамрагдан ахиц гаргалаа.

EF EFEKTA сургалт нь хүүхэд бүрийн түвшинд тохирсон хичээлийг хиймэл оюун ухаанаар заасан учраас хүүхдүүдийн ярих ур чадвар сайжирч, англи хэлний хичээлдээ илүү дурлах болсныг багш нар онцолж байлаа. Харин сурагчид цахим тоглоом тоглохын оронд утсаа зөв ашиглаж, чөлөөт цагаараа оюундаа хөрөнгө оруулалт хийсэн үр дүнтэй төсөл боллоо хэмээн чухалчилж байна.

Цаашид EF EFEKTA төлийг төрийн албан хаагчид, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд, багш нарт, аймаг орон нутаг болон нийслэлийн бусад дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Өчигдөр /2026.06.11/ хиймэл оюун ухаанд суурилсан, онлайн англи хэлний EF EFEKTA төслийн хаалтын үйл ажиллагаа болж амжилт гаргасан багш, сурагчдад батламж гардууллаа.

Хаалтын үйл ажиллагаанд Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Efekta Education группийн Ерөнхийлөгч Peter Burman, Efekta Education Боловсролын группийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Саранжит сансар, Efekta Education Боловсролын группийн Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигдулам, Efekta Education Боловсролын группийн ЗГ-ын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Stefania, “Сайн Буян” сангийн тэргүүн СГЗ Ч.Ичинхорлоо, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Хууль бусаар хил давуулсан Тарбозавр батаар тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг буцааж авчирлаа

Дараагийн хуудас

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох,

СБД-ийн спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт 29,920
ШилжихДээш