198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ

2025-03-31
1 минут уншина

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах, хуульд заасан үндэслэлийн дагуу мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтээ хайнга хандах зөрчлүүд гарч байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болсон бөгөөд мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгөд 198,000,000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд тухайн орлого, хөрөнгийн талаар 30 хоногийн дотор цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээр болсон.

Нийтийн албан тушаалтны мэдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны  орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг  Авлигатай тэмцэх газраас нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албан тушаалаас чөлөөлөх, ажлаас халах хүртэлх хариуцлага хүлээх үндэслэл болохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ОУХМ, МУГТ Ц.Раднаа дэлхийн хоёр рекордыг эвдлээ

Дараагийн хуудас

Монгол улсын авлигын төсөөллийн индексийн 18-21 хувийг хууль эрх зүйн орчин болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд эзэлжээ

Сүүлд нэмэгдсэн Улс төр

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд

НИТХ-ын ээлжит хуралдаан “Сэлбэ ухаалаг хот” байгуулах асуудлаар үргэлжиллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан 2026 оны наймдугаар сарын 06-ны өдөр эхэлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025

УИХ-ын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, гишүүдийн асуултыг Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст байршуулжээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн
ШилжихДээш