Монгол улсын авлигын төсөөллийн индексийн 18-21 хувийг хууль эрх зүйн орчин болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд эзэлжээ

2025-04-03
1 минут уншина

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Ингэхдээ дэлхийн 180 гаруй улсын төрийн байгууллагын авлигын түвшний үзүүлэлтээр нь үнэлгээ өгч эрэмбэлдэг аж.

Тус индексийг гаргахдаа Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг нэр хүндтэй 13 институт, тинк танкуудын мэдээлэл судалгааг ашигладаг ба 6 бүлэг шалгуур үзүүлэлтээр үнэлдэг аж.
Харин Монгол Улсын хувьд 8 эх сурвалжаар үнэлэгдсэн бөгөөд авлигын төсөөллийн индекс болон бусад гол индексүүдийн 18-21 хувийг хууль эрх зүйн орчин болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд эзэлжээ. Тодруулбал, ДНБ, ДНБ-ний өсөлт, инфляци, ажилгүйдэл гэх мэт.
Мөн бизнесийн орчны үнэлгээ, ардчиллын олон талт байдал, өрсөлдөх чадвар, эрсдэлийн үнэлгээ гээд олон талын шалгуур үзүүлэлтийн дунджаар үнэлсэн байна. Түүнчлэн манай улсын хувьд бодлогын түвшинд байгалийн баялгийн үр өгөөж төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах болон шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл ил тод эсэх, төрийн худалдан авах ажиллагааны хууль, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглал, ил тод байдлыг сайжруулах, хувийн өмчийг хамгаалах механизм үр дүнтэй эсэх зэрэг асуудлыг хөндөж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ

Дараагийн хуудас

10 хувийн татварыг 1 хувь болгож бууруулах тухай өргөдөлийг хэлэлцүүлэх чиглэл өгөв

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш