Мансууруулах бодис хэрэглэх орон байраар хангаж, хүчиндсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

2026-06-30
1 минут уншина

Г.С, Н.Г нар нь бүлэглэн 2025 оны долдугаар сарын 17-ны өдөр олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, Г.С нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тус бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаж, улмаар нэр бүхий насанд хүрээгүй хүүхдийг мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах), Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн С.Б, Р.М нар нь бүлэглэн “мөс” гэх хэрэглээний  нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Турк Улсаас нэр бүхий иргэнээр дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Танилц: Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт

Дараагийн хуудас

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш