Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

2025-04-04
1 минут уншина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9000 метр авто зам, 4500 метр нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ.

Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзэж буй юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

10 хувийн татварыг 1 хувь болгож бууруулах тухай өргөдөлийг хэлэлцүүлэх чиглэл өгөв

Дараагийн хуудас

Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилов

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш