10 хувийн татварыг 1 хувь болгож бууруулах тухай өргөдөлийг хэлэлцүүлэх чиглэл өгөв

2025-04-04
1 минут уншина

Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.04.03/-ийн хуралдаанаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн байдаг.

Тэгвэл энэ өргөдөл 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд хуваарилж байгааг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм. Мөн тус Байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгов.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол улсын авлигын төсөөллийн индексийн 18-21 хувийг хууль эрх зүйн орчин болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд эзэлжээ

Дараагийн хуудас

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш