Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

2026-07-09
1 минут уншина

Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” гэж анх удаа томьёолсон онцлогтой.

Онцлог зохицуулалтууд: 

  • Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
  • Тээврийн хэрэгслээ бүртгүүлнэ.
  • Энэ төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
  • Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийгмопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнчлэн эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байршуулахгүй байх зохицуулалтай.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол дархчуудын өдрөөр “HASUI Mongolia”  брэнд мэндэллээ

Дараагийн хуудас

Монгол, БНСУ-ын хавдрын төвүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Сүүлд нэмэгдсэн Томруулдаг шил

Тээвэрчид “Тэг” зогсолтоо 10 хоногоор хойшлууллаа

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл”  холбооноос Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын авто зам эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн авдаг замын хураамжийг болиулах, эсвэл 30 хувиар бууруулахыг шаардаж

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойролцоогоор 9-12.8 сая төгрөг байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш