“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-07-12
1 минут уншина

“Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-оос санаачлан Монголын төрт ёс, түүх, өв соёлыг шингээсэн “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Цогцолборыг “Хүй долоон худаг”-ийн дэнжид байгуулж, Үндэсний бөх, Сур харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ үндэсний болон олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөж одоогоор “Төрийн хүндэтгэлийн хүрээ” цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж ашиглалтад орлоо.
Монголын морин соёлыг бэлгэдсэн морины тах хэлбэрийн архитектурын шийдэлтэй уг төслийн нийт хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэх юм.
Иймд “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулахад үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг сайн дурын хандиваар хамтдаа цогцлоохыг уриалж байна.
Хандив хүлээн авах данс:
“Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”
Банк: Төрийн сан банк
Дансны дугаар: 540090100200051459

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хүртээмжтэй наадмыг бүрдүүлэх чиглэлээр тусгай зохицуулалт хийжээ

Дараагийн хуудас

Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш