Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

2026-07-13
2 минут уншина

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдэг харваачдаа тодрууллаа.

Энэ жилийн үндэсний сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 харваач оролцож, цэц мэргэн, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ажиллалаа.

Эрэгтэй харваачдын төрөлд Мондэ группийн Монгол харвааны “Мондэ” багийн харваач, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын даян мэргэн цол хүртэх болзол хангалаа.

Эмэгтэй харваачдын төрөлд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер С.Тогоохүү 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэх болзол хангав.

Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач Н.Базаррагчаа 35 оноогоор амжилттай харваж, Монгол Улсын гоц харваач цол хүртэх болзол хангалаа.

Үндэсний их сурын харвааны шилдэг 16-д шалгарсан эрэгтэй харваачид:

Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын мэргэн Н.Алтансүх – 33 оноо;

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар – 35 оноо;

Баян-Өлгий аймгийн уугуул, Монгол Улсын гарамгай харваач – 33 оноо;

Завхан аймгийн Тэс сумын уугуул, Монгол Улсын онч харваач Б.Хатансайхан – 33 оноо;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын тод харваач Н.Баянбаатар – 32 оноо;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн мэргэн Б.Бат-Эрдэнэ – 33 оноо;

Дундговь аймгийн уугуул, аймгийн мэргэн Ч.Эрдэнэбаяр – 32 оноо;

Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, аймгийн мэргэн Б.Мөнхзориг – 34 оноо;

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн мэргэн Э.Золбадрах – 34 оноо;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн Т.Эрболд – 34 оноо;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн мэргэн Б.Түвшинбаяр – 33 оноо;

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн гарамгай харваач Г.Мөнхсайхан – 34 оноо;

Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, аймгийн гарамгай харваач Х.Гончиг – 34 оноо;

Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, аймгийн гоц харваач Б.Ганзориг – 34 оноо;

Говь-Алтай аймгийн уугуул, аймгийн тод харваач С.Галмандах – 33 оноо;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын мэргэн Б.Мөнх-Эрдэнэ – 33 оноо.

Үндэсний их сурын харвааны шилдэг 16-д шалгарсан эмэгтэй харваачид:

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Б.Пунцагдулам – 31 оноо;

Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын мэргэн Ч.Гандаваа – 33 оноо;

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа – 34 оноо;

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын гоц харваач О.Чинзориг – 32 оноо;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын гоц харваач Н.Батрэгзэн – 33 оноо;

Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Монгол Улсын онч харваач Э.Биндэръяа – 34 оноо;

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, аймгийн мэргэн Л.Мөнхзул – 34 оноо;

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер С.Тогоохүү – 35 оноо;

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер А.Дэлгэрмаа – 32 оноо;

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер А.Алтанзул – 33 оноо;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Б.Батдэмбэрэл – 33 оноо;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Ө.Лхагважав – 32 оноо;

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Э.Базаррагчаа – 35 оноо;

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Д.Энхжаргал – 32 оноо;

Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Х.Алтансувд – 33 оноо;

Увс аймгийн Улаангом сумын харьяат, сумын мэргэн, спортын мастер Э.Үйлстхишиг – 32 оноо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

ШилжихДээш