Т.Доржханд: Оджаргал уу, Женко юу гэж санхүүжилтээ хянаад, “болохгүй” гэх эрх зүйн орчин байхгүй шүү

2025-04-04
1 минут уншина

УИХ-ын өчигдөр /2025.04.03/-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан томилох тухай асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Сонгуулийн жилд тухайн сард гарсан бэлэн мөнгөний гаралт өмнөх жилийн тухайн сартай харилцуулахад хамгийн багадаа 8 дахин өссөн байгаа нь сонгууль угтсан бэлэн мөнгөтэй холбоотой. Улс төрийн намуудын санхүүжилт бол хуульчилсан авлигал хэлнэ. Нэг жишээ хэлэхэд УИХ, ЗГ-т суудалтай ХҮН нам 1 тэрбум 95 сая төгрөг сонгуулиар хандив нэрээр цуглуулж авсан байна. Үүнийхээ нэг тэрбум 45 сая төгрөгийг зөвхөн нэг компани, түүний хамаарал бүхий 37 охин компаниас авсан байна. Нийт санхүүжилтийн 98 хувийг нэг компанийн хамаарал бүхий 37 компаниас авсан байгаа нь хуульчилсан авлигал шүү” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандаас тодрууллаа. Тэрээр сонгуулиар “Эм Си Эс” компаниас дээрх хэмжээний хандив авснаа хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг хийлээ.
“Улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой. ХҮН нам тохиролцоон дээр буюу “…би УИХ-ын гишүүн болох юм бол ийм асуудлыг шийдье. Тийм болохоор надад хандив өг” гэдэг хөгийн зүйл хийдэггүй. Бид ил тод байдаг болохоор хэн дуртай нь манайд санхүүжилт өгөөрэй гээд дансаа тавьсан. Тэгээд орж ирсэн нь тэр. Намд санхүүжилт орж ирлээ гэхэд Оджаргал байна уу, Женко нь байна уу гээд хянаад, болно болохгүй гэх эрх зүйн орчин байхгүй шүү. Харин хэн нь ч байсан ордынхоо асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэнгүүт зөрөөд биднийг мөнгө авсан байна гэдэг юм гаргаж ирж байгаа байхгүй юу. Ийм өчүүхэн байж болохгүй. Манай нам хэн нэгнээс хамааралгүйгээр институцээ явуулдаг. Авлигаар угждаг намын санхүүжилт байх ёсгүй. Оджаргал гэдэг захирал нь Доржханд гэдэг ХҮН амын даргатай уулзаад “Манай асуудлыг лоббидоорой” гэдэг яриа огт болоогүй. Тэр компани бүх л намд өгсөн байна лээ. Ер нь хандив өгдөг байх ёстой. Тэгэхгүй бол мэргэжлийн хүмүүс чинь улс төрд орж чадахгүй байна. Тэгэхээр энэ зарчим нь бол буруу биш” гэсэн юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилов

Дараагийн хуудас

Хэн ялаа хойшлуулж болох вэ?

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Цагдаа иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэгдлээ

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020
ШилжихДээш