Хэн ялаа хойшлуулж болох вэ?

2025-04-04
2 минут уншина

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт Хөгжлийн банкны хэргээр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Харин тэрээр ял хойшлуулах хүсэлт гаргаад байсан бол өчигдөр /2025.04.03/ уг хүсэлтээсээ татгалзах бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлжээ.
Угаас ял хойшлуулах хуулийн зохицуулалт түүнд огт хамаарахгүй боловч энэ тохиолдолтой холбоотойгоор хуулийн өөрчлөлт хийж магадгүй гэх хардлага олон нийтийн дунд байсан юм.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дараах заалтаар ял хойшлуулж болдог байна.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд энэрэнгүй ёсны зарчмын үүднээс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, 5 хүртэлх жилийн хорих ял оногдуулсан хүний ял эдэлж эхлэх хугацааг түр хойшлуулах зохицуулалтыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйлүүдэд дараах тохиолдолд шүүхээс анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид оногдуулсан “зөвхөн хорих” ялыг эдлүүлж эхлүүлэхийг “2 жил хүртэлх” хугацаагаар түр хойшлуулж болно. Үүнд:

  • Өсвөр насны хүн, эсхүл
  • Жирэмсэн эмэгтэй, эсхүл
  • Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэг байх тохиолдолд шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэн ял эдэлж эхлэх хугацааг түр хойшлуулж болно.

Гэхдээ шүүгдэгч нь хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байх ёстой. Мөн  хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх шийдвэрээ хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлж эхэлнэ.

Харин ял оногдуулсан хяналтын шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх бөгөөд шүүхийн шийдвэрт дахин гомдол гаргах хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” хэмээн баталгаажуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн буюу хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор Улсын дээд шүүхийн “ерөнхий шүүгчид” гомдол гаргах зохицуулалт үйлчилж байсан боловч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “уг зохицуулалтыг хүчингүй” болгосон. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй хуулийн хүрээнд хяналтын шатны шүүхийн шийдвэрт холбогдуулан ерөнхий шүүгч, танхимын тэргүүн болон бусад этгээдэд гомдол гаргах журам байхгүй.

Иймд Үндсэн хуулиар баталгаажуулсан зарчмын дагуу хяналтын шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх ба бусад этгээд түүнийг заавал биелүүлнэ.

Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Баторигоос тодруулсныг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Т.Доржханд: Оджаргал уу, Женко юу гэж санхүүжилтээ хянаад, “болохгүй” гэх эрх зүйн орчин байхгүй шүү

Дараагийн хуудас

Барилгын ажил хийж байгаад унаж гэмтжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл
ШилжихДээш