ЦУОШГ: Гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрээд байна

2026-07-14
1 минут уншина

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өчигдөр /2026.07.13/ -ийн байдлаар:

  • Үүр, Хараа /Дархан хот/,
  • Хэрлэн /Мөнгөнморьт сум/,
  • Халх, Ховд /Мянгад сум/,
  • Хархираа /Тариалан сум/,
  • Туул /Улаанбаатар хот/,
  • Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр /Батсүмбэр сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см,
  • Халх /Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг даван тус тус хүчтэй үерлэж байна.

Өнөөдөр буюу 14-нд:

-Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см,

-Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 30 см, Сүхбаатар орчимд 20 см,

-Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 20 см,

-Орхон гол Өлзийт сум орчимд 10 см тус тус нэмэгдэж,

-Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинд дөхөх бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”- т 12600 морьтон оролцож байна

Дараагийн хуудас

Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийн нэгээр Монгол улсаас Ч.Алтан-Өлзий нэрлэгджээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш