Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийн нэгээр Монгол улсаас Ч.Алтан-Өлзий нэрлэгджээ

2026-07-16
1 минут уншина

Дэлхийн өгөгдлийн салбарын шилдэг 100 манлайлагчийг шалгаруулдаг HotTopics Global CDO 100 жагсаалтын 2026 оны шагналтнуудыг зарлажээ.

Энэхүү жагсаалтад JPMorgan Chase, Mastercard, Visa, The Coca-Cola Company, BMW Group, Deutsche Bank зэрэг дэлхийн тэргүүлэх байгууллагуудын Өгөгдөл хариуцсан захирлууд (Chief Data Officer) багтсан бөгөөд тэдэнтэй нэг жагсаалтад Ч.Алтан-Өлзий нэрлэгдсэн байна. Энэ баярт мэдээг хүлээн авсан тэрээр өөрийн цахим хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлжээ.

“Олон улсын хэмжээнд ийн үнэлэгдэнэ гэж үнэндээ төсөөлөөгүй учраас энэ мэдээ надад маш их урам, хариуцлага өглөө. Өнгөрсөн жилүүдэд Монголбанк, санхүүгийн салбар, одоо төрийн бодлогын түвшинд өгөгдөл, хиймэл оюун, дижитал шилжилтийн чиглэлээр ажиллах боломж олдсон нь энэ үнэлгээний үндэс болсон болов уу гэж бодож байна. Надтай хамт ажиллаж, дэмжиж, итгэж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Цаашид ч өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр тасралтгүй суралцаж, судалж, бүтээж, Монголынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээн ажиллах болно” гэлээ.

Жагсаалтыг ЭНД ДАРж үзнэ үү.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ЦУОШГ: Гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрээд байна

Дараагийн хуудас

Допингийн шинжилгээний эхний хариу иржээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш